2008-06-18
Алиа салбадай

Shuleg hernee eldev goygui
Shutmeergui hernee unshmaar...

Бороо асгасан шөнө чи жаргалтай ирсэн
Бороо асгасан шөнө чи гунигтай буцсан
Гуниглах байсан юм бол яах гэж явсан юм
Гуниг чиь мартагдана гэж санаад явсан чинь энэ үү

Үгүй дээ залуу минь чи эндүүрч
үнэн сэтгэл хэрэв жаргалын эх юм бол
Үүнээс илүү жаргал магадгүй чамд олдохгүй
Үйлийн үр гэж байдаг бол тэр нь чамд 
Үнэнгүй сэтгэлийг илгээнэ

Миний хайр дэндүү эгэл жирийн байсан байх залуу чамд 
Эгэл жирийн энэ хайраас эгэлгүй сэтгэл гардагийг мэдрүүлэхээр бичнэ
Миний хайр дэндүү ядаргаатай байсан байх залуу чамд
Энэ ядаргаа ямар их уян гэдэгийг мэдрүүлэхээр сууна

Гэнэтхэн ирчихээд гэнэтхэн явчихсан энэ залуу
Бутач сэтгэлтэй
Гэтэл тэрнийг нь мэдсээр байж үгүйлэх энэ сэтгэл
Буруу тавилантай
Залууд гомдох уу, заяандаа гомдох уу мэдэхгүй юм
заавал хүссэнээ нэхдэг зовлонтой сэтгэл юу даа

Мэдэхгүй хэрнээ сэтгэл дэндүү дураараа юм
Мэндийг чинь сонсоод догдолдог би дэндүү гэнэн юм
Мэлмий нь чинь өмнө ичингүйрдэг би дэндүү өрөвдөлтэй юм
Мэдсээр байж хайрлана гэж зүтгэдэг дураараа сэтгэл дэндүү тэнэг
Эхэлж би болзондоо урихдаа зүгээр л хайрлах гэсэн юм
Энд л би алдсан байх, чамаар хайрлуулахыг санаагүй

Ханхүүгийн дүрд хувилж ирсэн энэ залууг 
Харах бүрийд алиа салбадай болж үзэгдэх боллоо
Ханхүүд л итгэхийг хүссэн, харамсалтай нь тэр алиа салбадай байсан
Харин одоо хаягдсандаа баяртай байна, би эрх чөлөөтэй бүсгүй

Алиа салбадай авгайтай байсаныг санахгүй юм байна
Алдар гавъя чинь чамд авааль эхнэрийн нууц амраг болохыг зөвшөөрнө
Амьдрал чамайг элэхэд алиа марзан инээд чинь үгүй болж
Аргагүй чи ганцаардсаар бөхөхдөө чи бөхөж мөхөхдөө чи мөхнө

Арчина даа энэ цаг хугацаа чамайг бас намайг ч
Авааль эхнэрийг нууц амраг
Алиа салбадайн ганцаардсан бүсгүй хоёрын
Амьсгал хураах тэр мөч дэндүү өөр байна, би баяртай байна

Яваад л өгсөн тэр залуугийн араас 
Ямар их шаналсан гээч
Ядахнээ тэр нь алиа салбадай болохоор өөртөө бүр их гутарсан
Яасан ч алиа салбадайд дурлахгүй мэдэх юм чинь

Хүний дотор алиа салбадай гэж байдаг юм билээ
Хүний  сэтгэлийг ойлгохгүй болохоор ганцаараа явдаг гэсэн
Хүсэл нь хар юм болохоор хувь заяа нь түүнийг зэрэмдэглэсэн гэсэн
Хөөрхий дөө тэд чинь өрөвдөлтэй улс, инээж аваад л хая.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Shuleg hernee eldev goyguiShutmeergui hernee unshmaar...
Бичсэн: deizy | цаг: 14:01 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


ooroo hen bee? yund ingej ooriigoo zarladgiin?
Бичсэн: Зочин цаг: 19:14, 2008-06-18 | Холбоос | |


Цаг хугацаа гайхамшгийг харуулна
Дурлал сохор
Түүнээс чинь хавьгүй
дээр эр хүн байгаа
Бичсэн: Зочин цаг: 15:38, 2008-06-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax